Японд туршиж буй 500 км/ц-ийн хурдтай соронзон галт тэрэг

2014 оны 11 сарын 21

Хятадад маглев системийн галт тэргийг 431 км цагийн дээд хурдтай болгохоор зорьж байгаа гэнэ. Тэгвэл Японд дэлхийд хамгийн хурдан буюу 500 км цагийн дээд хурдтай, найдвартай маглев системийн галт тэрэг бүтээхээр зорьж байна.

Японы инженерүүд ийм систем бүтээж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Хамгийн хурдан галт тэрэг бүтээх тэдний технологи соронзон чанарын талаарх шинжлэх ухааны шинэ нээлтэд суурилжээ. Шинэ маглев систем бүтээх ажлыг “Central Japan Railway”  компани хариуцаж байгаа бөгөөд шинэ системийг туршин бүтээх ажил 2027 онд дуусах гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр энэ төсөлд 47 тэрбум ам доллар шаардлагатай аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12503
0 эможи
keyboard_arrow_up