АНУ-д хамгийн өндөр галзуу хулгана баригдана

2014 оны 11 сарын 20

АНУ-ын Флорида мужийн Орландо хотод удахгүй дэлхийн хамгийн өндөр галзуу хулгана сүндэрлэх аж. 174 метр өндөр энэ хөгжөөнт тоглоом Skyscraper буюу “Тэнгэр баганадсан барилга” гэдэг нэртэй байх юм. Төслийг зохиогчид цахим ертөнцөд энэ байгууламжийн ажлыг харуулсан бичлэгийг нийтлэжээ. Уг нүсэр байгууламж Флоридагийн Skyplex зугаа цэнгээний хүрээлэнд баригдана. Барилгын ажлыг US Thrill Rides компани гүйцэтгэж байгаа гэнэ. Мэргэжилтнүүд барилгын ажлыг 2017 он гэхэд дуусгахаар төлөвлөв. Тэд энэ тоглоом дээр цагт 105 километр хүртэл хурдлах боломжтой гэж өгүүлсэн байна. Ирэх жил барилгын ажил нь эхлэх Skyplex цогцолборын эзлэх нийт талбайн хэмжээ 46 мянган хавтгай дөрвөлжин метр байх юм. Хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 200 сая доллар байх гэнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12395
0 эможи
keyboard_arrow_up