"Apple" "Sаmsung"-тай хамтарч ажиллана
2016 оноос эхлэн Apple iPhone, iPad бүтээгдэхүүнүүдийнхээ ихэнх чипийг Samsung-т захиалж үйлдвэрлүүлэхээр болжээ. Энэ нь санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа Samsung компанид том боломж бөгөөд оны эхнээс Apple уг үүргийг Тайваний TSMC үйлдвэрт шилжүүлээд байсан ч ийнхүү Өмнөд Солонгост дахин хийлгэхээр болжээ. Тайвань руу гол үйлдвэрлэлээ шилжүүлсэн нь Samsung-ийн хувьд ашиг нь буурах бас нэг гол шалтгаан болоод байв. 2014 оны байдлаар тэдний ашиг 50 хувь орчим унаад байгаа. Харин шинэ гэрээгээр Samsung нь Apple-ын бүтээгдэхүүнүүдийн чипнүүдийн 80 хувийг үйлдвэрлэх юм. Apple компаний хувьд чип, эд ангиудынхаа дизайныг өөрсдөө гаргаад аль нэг үйлдвэрлэгчид захиалж хийлгэдэг. Харин одоо Samsung-т үлдэж байгаа нэг том асуудал нь гар утасны бизнес. Ижил үзүүлэлттэй Андройд гар утаснуудын өрсөлдөөн ширүүссэнээр тэд зах зээлээ алдаж эхлээд байгаа. Үнэндээ тэдний гар утаснууд Xiaomi, Lenovo зэрэг Хятадын үйлдвэрлэгчдийнхээс төдийлөн ялгарахгүй байгаа тул ямар нэг онцлог, давуу талтай гар утас бүтээх сорилттой тулгараад байгаа юм.