Дэлхийн хамгийн “хурдан - 10” машин

2014 оны 11 сарын 13

Авто машины мэргэжилтнүүд уламжлал ёсоороо энэ оны хамгийн хурдан машинуудыг шалгаруулжээ. Уг жагсаалтын эхний 10 байрыг та бүхэнд танилцуулж байна. Тус машинуудын анх зарлагдсан үнийг доор дурдсан бөгөөд худалдан авагчдын саналаар өөрчлөгдөх магадлалтай гэдгийг харгалзан үзэхийг хүсье.

  • Үнэ: $450.000
  • Хөдөлгүүрийн хүчин чадал: 650 морины хүч (V8)
Хараахан туршиж үзээгүй байгаа ч “Apollo” хөлгийг хонгил замын дээд ханаар уруугаа харан явах боломжтойгоор зохион бүтээжээ.

  • Үнэ: $1.273.500
  • Хөдөлгүүрийн хүчин чадал: 720 морины хүч (V12)
“Салхит бурхан” гэж нэрлэгдээд байгаа “Huyara” нь хурдны долоон автомеханик дамжуулагчтай аж.

  • Үнэ: $1.225.000
  • Хөдөлгүүрийн хүчин чадал: 1104 морины хүч (V8)
Авто машин үйлдвэрлэгч “Zenvo Automotive” компаний хамгийн супер хөлөг. Данийн зохион бүтээгчид дэлхийн хамгийн хурдан машиныг бүтээхээр бүхий л хүчин зүтгэлээ дайчилжээ.

  • Үнэ: $970.000
  • Хөдөлгүүрийн хүчин чадал: 627 морины хүч (V12)
Сарьсан багваахайн далавч мэт хаалгатай энэхүү машин XX зууны дэлхийн хамгийн хурдан машинаар тодорч байсан удаатай.

  • Үнэ: $545.568 
  • Хөдөлгүүрийн хүчин чадал: 806 морины хүч (V8)
Жагсаалтын зургадугаар байрыг “Agera R” загварын машины ах нь гэж хэлж болох Швед улсад үйлдвэрлэгдсэн “Koenigsegg CCX” хурдан хөлөг эзэлсэн байна.

  • Үнэ: $555.000 
  • Хөдөлгүүрийн хүчин чадал: 750 морины хүч (V8) 
Маш хөнгөн бөгөөд галзуу хурдтай энэхүү машиныг унасан хэний ч зогсолтгүй давхих хүсэл оргилохгүй байхын аргагүй.

  • Үнэ: $695.000
  • Хөдөлгүүрийн хүчин чадал: 1120 морины хүч
“Porsche 911” загварт суурилагдан бүтээгдсэн “9ff GT9-R” нь хязгаартай буюу ердөө 20 ширхэг л үйлдвэрлэгдсэн юм байна.

  • Үнэ: $1.600.000 
  • Хөдөлгүүрийн хүчин чадал: 1099 морины хүч (V8)
“Agera R”-ын нэг онцлог нь өвлийн улиралд хамгийн тэсвэртэй бөгөөд, хамгийн сайн чанарын цасны дугуйтай. Энэхүү “цасны машин” “Bugatti”-гийн томоохон өрсөлдөгчөөр тодроод байгаа юм.

  • Үнэ: $2.400.000 
  • Хөдөлгүүрийн хүчин чадал: 1200 морины хүч (W16)
Гурван жилийн өмнө хамгийн хурдан машинаар шалгарсан энэ хөлөг өнөөдөр хоёрдугаар байрт жагсчээ. Тэр жил “Bugatti” хурдаараа Германы дээд амжилтыг эвдсэн билээ.

  • Үнэ: $1.000.000
  • Хөдөлгүүрийн хүчин чадал: 1244 морины хүч (V8)
Энэ оны хоёрдугаар сард Флоридад болсон “НАСА” уралдаанд тэргүүн байр эзэлснээр “Hennessey Venom GT” хөлөг дэлхийн хамгийн хурдан машинаар шалгарчээ. Баяр хүргэе!
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11951
0 эможи
keyboard_arrow_up