Хоолны амтыг өөрчлөх цахилгаан халбага бүтээжээ
2014 оны 11 сарын 04
АНУ-д ажиллаж буй Нью-Йоркийн их сургуулийн эрдэмтэд хоолны амтыг өөрчилдөг хоолны халбага бүтээсэн гэнэ. Тодруулбал, хоолоо давстай, чихэрлэг эсвэл исгэлэн болгохын тулд халбаган дээр байх амтнуудын ангиллаас сонгоход хангалттай аж. Тус бүтээлээ сайн дурын 30 оролцогч оролцуулан туршсан байна. Цахилгаан халбагын хувьд оролцогчдын хүссэн амтыг 40-83 хувь хүртэл бий болгож чаджээ. Харин цахилгаан халбагыг хоолны дэглэм барьдаг чихрийн шинжин, зүрх судасны өвчтэй хүмүүс хэрэглэхэд илүү тохиромжтой аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
11353
0 эможи