Дэлхийн анхны нисдэг автомашиныг олон нийтэд танилцууллаа

2014 оны 10 сарын 30

Дэлхийн анхны нисдэг автомашиныг өчигдөр Австрийн нийслэл Вена хотод эхэлсэн Шинийг санаачлагчдын наадмын үеэр олон нийтэд танилцууллаа.

“AeroMobil 3.0” хэмээх нисдэг автомашиныг сүүлийн 25 жилийн турш судалж бүтээсэн гэж зохион бүтээгчдийн нэг ярьсан байна. “AeroMobil” компанийг үндэслэгч, технологийн газрын дарга Стефан Клэйн ярихдаа “Би ахтайгаа хамтарч 25 жилийн өмнө анх гарашдаа нисдэг автомашин зохион бүтээх ажлаа эхэлсэн. Урьдчилсан загварыг бодитоор бий болгоход чамгүй хугацаа зарцуулсан байна. Одоо хүн төрөлхтөн хүссэн үедээ нисч, газраар давхих боломжтой болж байна” гэжээ.

Хоёр хүний суудалтай нисдэг автомашин нь 250 метрийн өндөрт нисдэг үйлдэх чадвартай бөгөөд “Rotax 912” хэмээх тусгай хөдөлгүүр нь газарт 160 км цаг, агаарт 200 км цагийн хурдыг үзүүлж чадна. Нисч байхдаа 12.5 км-т нэг литр шатахуун зарцуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11094
0 эможи
keyboard_arrow_up