"Google" хавдар илрүүлдэг төхөөрөмж бүтээх үү?
Технологийн салбарын аварга компаниудын нэг "Google" хүний бие дэх хавдрыг илрүүлж, зүрхний шигдээс болох гэж байгааг урьдчилан тогтоодог төхөөрөмж бүтээхээр зорьж байна. Тус компанийн судлаачид нэгэн технологи дээр ажиллаж байгаа бөгөөд үүнийг тайлбарлавал, өвчин эмгэгийг илрүүлдэг нано биетийг капсулд хийн өвчтөнд уулгаснаар тэрхүү нано биет нь өвчтөний цусанд орох ажээ.
Цусанд орсон нано биетийн дамжуулах мэдээллийг бугуйнд зүүж ашиглах мэдрэгч төхөөрөмжөөс авч болох юм байна. Өөрөөр хэлбэл, хүний бие физиологид гарсан өчүүхэн өөрчлөлтийг ч үүний тусламжтайгаар мэдэж авснаар хавдар зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэж "Google"-ийн мэргэжилтнүүд тооцжээ. Мөн энэ нь хүнд ямар нэг өөрчлөлт мэдрэгдэхээс хавьгүй өмнө тэрхүү өөрчлөлтийг илрүүлэх давуу талтай юм. Гэхдээ энэхүү судалгааны ажил тун эхний шатандаа явж байгаа юм байна.