АНУ-ын тэнгисийн хүчин гал сөнөөгч робот туршина

2014 оны 4 сарын 03

АНУ-ын тэнгисийн хүчин ирэх зун өндөр температурт тэсвэртэй гал сөнөөгч роботуудыг туршихаар болсон байна. SAFFiR хэмээх роботыг Virginia Tech болон Америкийн бусад их сургуулийн инженерүүд бүтээжээ.

 

Роботууд хавхлагыг нээх, усны хоолойг газраас авах, чирэх болон гал руу ус цацах зэрэг үйлдлүүдийг хийх чадвартай байх гэнэ. Мөн роботуудад амьд үлдэгсдийг хайх дүрслэлийн системийг суулгасан юм байна. BBC-ийн мэдээлснээр хүнтэй ойролцоо өндөртэй SAFFiR роботын хоёр хувилбарыг ашиглалтаас гарсан USS Shadwell хөлөг онгоцон дээр туршихаар товлоод байгаа ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1097
0 эможи
keyboard_arrow_up