Хамгийн нимгэн шинэ "iPad Air 2"-ыг танилцууллаа

2014 оны 10 сарын 17

"Apple" компани өчигдөр өөрийн нэг шинэ бүтээгдэхүүний танилцууллаа. Тэд энэ удаад хамгийн их борлуулалттай шилдэг бүтээгдэхүүний нэг болох iPad таблетынхаа шинэ загваруудыг танилцуулсан юм. Харин "iPad Air 2" таблетын зах зээлд байгаа бүтээгдэхүүнүүдээс хамгийн нимгэн  ердөө 6.1 мм зузаантай аж. Тэрбээр тус таблет нь ретина дэлгэц бүхий  9.7 инчийн хэмжээтэй LED арын гэрэлтүүлэг бүхий Multi-Touch-тай, 2048*1536 пиксель нягтаршил, хурууны хээний мөр гарахаас хамгаалагдсан oleophobic бүрхүүлтэй байна.

Өнгөний хувьд мөнгөлөг, алтлаг, саарал гэсэн сонголттой. Зөвхөн WiFi-тай хувилбар нь 16GB нь 499, 64GB нь 599, 128GB нь 699 ам.доллар. Харин WiFi болон үүрэн холбооны сүлжээтэй хувилбар нь 16GB нь 629, 64GB нь 729, 128GB нь 829 ам.долларын үнэтэй худалдаанд гарах юм байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10309
0 эможи
keyboard_arrow_up