Азийн наадмаас долоон тамирчин алга болжээ
2014 оны 10 сарын 10
Өнгөрсөн бямба гаригт БНСУ-ын Инчон хотод өндөрлөсөн Азийн тоглолтын дараа долоон тамирчин, нэг зураглаач алга болсон байна. Тэднийг эрэн хайж байгаа аж. Орон нутгийн мөрдөн байцаагч Пак Сын Чолын мэдээлснээр Непалын гурав, Шри-Линкын хоёр, Бангладеш, Палестины тус бүр нэг тамирчин, мөн Пакистаны нэгэн телевизийн зураглаачийг эрэн сурвалжилж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9961
0 эможи