Эбола вирус 4879 хүний аминд хүрлээ
2014 оны 10 сарын 10
Баруун Африкт дэлгэрээд буй эбола вирусийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 4879-т хүрчээ. Түүнчлэн эболагаар 8033 хүн өвчлөөд байгаа аж. Энэ тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн байна. Эбола вирус өнгөрсөн хоёрдугаар сард анх Гвинейд гарч, хэдхэн сарын хугацаанд хөрш Либери, Сьерра-Леоне, Нигери, Ардчилсан Конго улсуудад халдаврласан юм.
Мөн халдварын голомтод очоод ирсэн АНУ-ын дөрвөн иргэн эболагаар өвчилжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9960
0 эможи