Нобелийн шагналтнууд үргэлжилсээр
Норвегийн гэр бүлийн хосууд Мозер ба Америкийн эрдэмтэн Жон О'Киф нар тодорлоо-
2014 оны Нобелийн шагналтнуудыг шалгаруулж эхэллээ. Энэ оны Нобелийн анхны шагналын эздээр Норвегийн гэр бүлийн хосууд Мозер ба Америкийн эрдэмтэн Жон О'Киф нар тодорлоо.Нобелийн 2014 оны Бие судлал ба анагаах ухааны салбарын шагналыг орон зай дахь байрлалыг тогтоон тодорхойлдог тархины эсийн системийг нээсэн Мэй-Бритт Мозер, Эдвард Мозер мөн Жон О'Кифи нарт олголоо хэмээн Нобелийн хорооны сайтад мэдээлжээ.
Тэр системийг хорооны төлөөлөгчид тархин дахь «дотоод GPS» гэж нэрлэжээ. Эрдэмтдийн бүтээл нь “Бид хаана байгаагаа хэрхэн ойлгодог вэ, нэг газраас нөгөөд очих замаа бид хэрхэн олдог вэ, нөгөө байрандаа бид дахин очсон байхад нөгөө замаа нэн даруй олохын туд мэдээллийг бид хэрхэн тогтоон санадаг вэ” гэсэн асуултуудад хариулт өгөх юм гэж хорооны мэдэгдэлд онцолжээ.