Японы эрдэмтэд Нобелийн шагнал хүртэхээр боллоо
2014 оны 10 сарын 09
Физикийн салбар дахь 2014 оны Нобелийн шагналтнуудыг нэрлээд байна. Японы Нагояа Их Сургуулийн профессор Хироши Амано, Мейжо Их Сургуулийн профессор Исаму Акасаки болон АНУ-ын Калифорнийн Их Сургуулийн профессор Шүжи Накамура нар Фицикийн нобелийн шагналыг хуваан авахаар болжээ. Хүрээлэн байгаа орчинд ээлтэй, эрчим хүчийг хэмнэдэг LED гэрлийг боловсронгуй болгоход оруулсан тэдний ажлын үр дүнг үнэлэсэн байна. Эрдэмтэд тус бүр 1,1 сая ам.долларын шагналаа ирэх 12-сарын 10-нд гардан авах юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9892
0 эможи