Сомали улс АТМ-тэй боллоо

2014 оны 10 сарын 09

Сомали улсын нийслэл Могадиш хотод Анхны Бэлэн мөнгөний машинтай боллоо. “ATM”-ыг “Salaam Somali” банк хотын төвд орших тансаг зэрэглэлийн зочид буудалд суурилуулсан аж.Салаам Сомали банк АТМ машиныг оруулж ирж байгаа ба энэ нь доллараар гүйлгээ хийнэ.Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр тус банкны харилцагчид “Visa”, “MasterCard”, “American Express” зэрэг картуудаа ашиглан олон улсын банкны данснаас мөнгө авах боломжтой болж байгаа юм байна. “Salaam Somali” банкны төлөөлөгч Абукар машинаас зөвхөн америк доллар л авах боломжтой талаар мэдээлжээ. Мөн “Бид цаашид бусад олон улсын  валютыг үйлчилгээндээ нэмэх болно. 
Цагаач иргэд болон гадаад хүмүүс ам сайтай байгаа. Цаашдаа Могадиш хотод илүү олон машин суурилуулна” гэжээ. Их Британиас ирсэн жуулчин Омар Хассан бэлэн мөнгөний машиныг Сомали улсын хувьд урагшлах томоохон алхам боллоо хэмээн дүгнэсэн байна. 1988 оноос хойш үргэлжилж буй иргэний дайны улмаас Сомалийн банкны систем сул хөгжсөн аж. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9891
0 эможи
keyboard_arrow_up