Бразилын сонгуульд Дилма Роузефф ялж байна

2014 оны 10 сарын 06

Бразилын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн явуулсан санал асуулгын  дүнгээр Хөдөлмөрийн намаас нэр дэвшигч Ерөнхийлөгч Дильма Русефф 41 хувийн санал авч тэргүүлж байсан бол эрх баригч нам болох Нийгмийн ардчилал намаас нэр дэвшигч Сенатын гишүүн Аесио Невес 34 хувь, мөн тус намаас нэр дэвшигч Марина Силва 21 хувийн саналыг тус тус авч удаалжээ. Эдгээр гурван нэр дэвшигчийн хооронд ширүүн өрсөлдөөн явагдана гэж ажиглагчид тэмдэглэж байна.
Нэр дэвшигчдийн аль аль нь 50 хувиас илүү санал авч чадахгүй бол шийдвэрлэх шатны санал хураалт энэ сарын 26-ны өдөр явагдах юм байна. Энэ удаагийн сонгуульд 17-80 насны 142 сая гаруй сонгогч санал өгч, ирц 80 хувьтай явагджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9762
0 эможи
keyboard_arrow_up