Өмнөд ба Хойд Солонгос улс дээд хэмжээний уулзалт хийнэ
Өмнөд ба Хойд Солонгос улсууд энэ оны хоёрдугаар сараас хойш цуцлагдаад байсан дээд хэмжээний уулзалтыг албан ёсоор хийхээр зөвшилцсөн тухай Сөүл мэдэгдлээ.
Өмнөд Солонгос улсад зохион байгуулагдаж буй Asian Games спортын наадамд оролцохоор Пхенъяны төлөөлөгчид хүрэлцэн ирсэн энэ үед дээрх тохиролцоонд хүрсэн нь ажиглагчдын анхаарлыг ихэд татаж байна. Азийн Спортын наадамд Пхенъяныг төлөөлөн ирсэн зочдыг тус улсын их удирдагч Ким Чен Уны ойрын хоёр өндөр албан тушаалын хүн тэргүүлж явжээ. Хоёр талын төлөөлөгчид ойрын хэдэн долоо хоногийн дотор дахин уулзалдахаар төлөвлөснийг эх сурвалжууд мэдэгдлээ.
Бямба гаригт Инчеон руу Спортын наадамд оролцохоор явахын өмнө Өмнөдийн дахин нэгдэлтийн сайд Реү Кил-жатай уулзсан Гвон Пеон-Сон нь Умард Солонгостоо хоёрдогч өндөр албан тушаалтанд тооцогддог билээ. Харин дээрх уулзалтын үеэр талуудын харилцан зөвшилцсөн зүйл тодорхойгүй байгаа бөгөөд одоогоор энэ талаар олон нийтэд зарлаагүй байна.