Жоли, Питт нар эсэргүүцэлтэй тулгарав

2014 оны 10 сарын 04

Дөнгөж саяхан гэрлэсэн хосууд болох Анжелина Жоли, Брэд Питт нар бал сар нь ид дундаа орж байх үед гэр бүлийн шуугиант явдлуудын тухай өгүүлсэн кино бүтээхийг хөгжилтэй зүйл гэж бодсон бололтой. Зураг авалт энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг болох Мальта арал дээр хийгдэж байгаа юм. 
Тус улсын Ерөнхий сайд нутагт нь зураг авалт хийхээр болсныг талархан хүлээж аваад, Холливудын одод тус арлыг сонирхон ирэгсдийн тоог нэмэгдүүлнэ гэж найдаж байв. Тийшээ ирэх хүмүүсийн тоо нэмэгдсэн ч аялал жуулчлалын бизнесийг хөгжүүлэх боломж ер олдохгүй байгаа аж. Үүний гол буруутан нь Холливудын алдартай хос гэнэ. Тэд Мальта Улсын ард иргэдийн халуун дотно, найрсаг байдлыг дэндүү ихээр ашиглаж байгаа юм. 

Жоли, Питт нар наранд шарлагын газруудыг хэд хоногийн хугацаатай хаахыг хүсчээ. Энэ хугацаанд тэд киноныхоо чухал хэсгүүдийг авна гэж амлав. Гэтэл жүжигчин хос наранд шарлагын газар руу хүмүүсийг ирэх сарын дунд үе хүртэл нэвтрүүлэхгүй байхаар шийджээ. Энэ нь дайвинг клубүүдийн эздэд асуудал дагуулсан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9715
0 эможи
keyboard_arrow_up