П.Морган Б.Обамагаас нүүрээ буруулжээ
Консервативчуудыг дайрч давшлагч, Үндсэн хуулийг хурцаар шүүмжлэгч, Б.Обамаг тууштай дэмжигч СиЭнЭн агентлагийн хөтлөгч Ларри Кингийн халааг авч байсан, Дэйли Мэйл сонины ерөнхий редактор Пийрс Морган олны анхааралд орж ирлээ. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч рүү дайрч давшлан нүүрээ хийх газаргүй болгосон байна. Тэрбээр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа Б.Обамагийн арьсыг ёстой л нэг хуулах шиг болжээ. Түүний яриа “Засаг захиргаанаасаа 50-иас илүү хүн халж орхисон тохиолдолд тухайн улстөрчийн улс төр дахь замнал дуусна гэсэн онол бий” хэмээн эхэлжээ. Бодит байдал дээр Б.Обама илүү ихийг хийж, Лалын улсын бослого тэмцэлтэй холбогдуулан тагнуулын газрын 200 мянга гаруй ажилтныг халаад байгаа юм байна.
“Үнэндээ Лалын улсын босогчдын дутуу үнэлсэн хүн бол Барак Обама. Тэрбээр одоо толгойгоо элсэнд шаасан тэмээн хяруулаас ялгаагүй байдалд орж, Лалын улс өөрсдийг нь тайван орхихгүй бол тайван орхитол нь ямар нэгэн зүйл хийх нь тодорхой. Лалын улс буюу ИСИЛ бүлэглэлийнхэн Ирак, Сирит хүчээ авч эхэлсэн талаарх мэдээллийг Гадаад хэргийн яамнаас аль жилийн өмнө мэдэгдэж, анхааруулж байсан юм. Гэвч Б.Обама энэ анхааруулгыг тоогоогүй. Хамгийн гайхмаар нь Ерөнхийлөгч тагнуулын байгууллагад өдөр тутмын ажлын зааварчилгаа өгөх албан ёсны үйл ажиллагаанд хагас дутуу суудаг.”
Ийм үгс Пийрс Морганаас гарсанд үзэгчид итгэж өгөхгүй байгаа юм. Нэг хэсэг нь түүнийг сайшааж байгаа бол зарим нь Б.Обамаг ивийлж байгаа талаар www.tpnn.com сайт онцолжээ. Жихадистууд Америкийн болон барууны зарим орны иргэдийн толгойг авч дүрс бичлэгийг нь олон нийтэд тарааж байсан. Тэднийг ийм үйлдэл хийхэд Б.Обама зоригжуулж өгсөн гэж үздэг болохоо П.Морган нуусангүй.
“Үнэндээ Лалын улсын босогчдын дутуу үнэлсэн хүн бол Барак Обама. Тэрбээр одоо толгойгоо элсэнд шаасан тэмээн хяруулаас ялгаагүй байдалд орж, Лалын улс өөрсдийг нь тайван орхихгүй бол тайван орхитол нь ямар нэгэн зүйл хийх нь тодорхой. Лалын улс буюу ИСИЛ бүлэглэлийнхэн Ирак, Сирит хүчээ авч эхэлсэн талаарх мэдээллийг Гадаад хэргийн яамнаас аль жилийн өмнө мэдэгдэж, анхааруулж байсан юм. Гэвч Б.Обама энэ анхааруулгыг тоогоогүй. Хамгийн гайхмаар нь Ерөнхийлөгч тагнуулын байгууллагад өдөр тутмын ажлын зааварчилгаа өгөх албан ёсны үйл ажиллагаанд хагас дутуу суудаг.”
Ийм үгс Пийрс Морганаас гарсанд үзэгчид итгэж өгөхгүй байгаа юм. Нэг хэсэг нь түүнийг сайшааж байгаа бол зарим нь Б.Обамаг ивийлж байгаа талаар www.tpnn.com сайт онцолжээ. Жихадистууд Америкийн болон барууны зарим орны иргэдийн толгойг авч дүрс бичлэгийг нь олон нийтэд тарааж байсан. Тэднийг ийм үйлдэл хийхэд Б.Обама зоригжуулж өгсөн гэж үздэг болохоо П.Морган нуусангүй. - See more at: http://world.time.mn/content/49792.shtml#sthash.YwwDLPzl.dpuf