Өнөөдөр Солонгосын үндэсний өдөр

2014 оны 10 сарын 03

Манай тооллын өмнөх 2333 оны энэ өдөр Солонгосын эцэг гэддэг Тангун Вангом хаан эртний Солонгос улсыг байгуулжээ. Тангун Вангом нь солонгос  үндэстний анхны төрт улсыг үндэслэгч төдийгүй домогт хаан бөгөөд аравдугаар сарын 3-ыг тусгаар тогтнолын өдөр болгон сонгосон нь Тангун хааны дурсгалыг хүндэтгэж байгаа хэрэг юм.  Жил бүр энэ өдрийг Солонгосын үндэсний өдөр болгон тэмдэглэдэг аж. Солонгосын хуулиар баталсан таван баярын нэг болох энэ өдрийг 1949 оноос албан ёсоор тэмдэглэн ирсэн ч одоо зөвхөн Өмнөд Солонгост л тэмдэглэн өнгөрүүлдэг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9653
0 эможи
keyboard_arrow_up