Украйны хэрэг явдалд НАТО, барууны орнууд буруутайг шүүмжилж байна
Өрнөдийн давуу байдлыг ашиглан, Москвагаас хэдхэн зуун километрт байр сууриа бэхжүүлэхээр санаархсан учир НАТО болон АНУ өөрсдөө Украинд зэвсэгт мөргөлдөөн өдөөн тухирсныг Европын зөвлөлийн парламентын ассамблей дахь Их Британийн төлөөлөгчдийн гишүүн Эдвард Лейс тус ассамблейн хуралдааны үеэр хүлээн зөвшөөрчээ.
Энд Украины хувьд цорын ганц шийдэл нь НАТО-д элсэхгүй байх явдал юм гэж Лейс хэлсэн байна. Ингэснээр Киевийн эрх баригчид Оросыг цэргийн ажиллагаа явуулахад өдөөн тухирахгүй юм гэж Европын улстөрч үзэж байна.
Чухамхүү өрнөдийн улсууд Украины байдлын хариуцлагыг хүлээх ёстой гэдэгт Британийн төлөөлөгч итгэлтэй байна. Европ “бодитой байж, бүс нутаг дахь Оросын хууль ёсны ашиг сонирхлыг хүлээн зөвшөөрөх ёстой” гэж Лейсийн хэлснийг Украины мэдээллийн УНН агентлаг дурджээ.
Чехийн ерөнхийлөгч асан Вацлав Клаус хэвлэлд өгсөн ярилцлагадаа Орост АНУ, ЕХ-ны хандаж буй хандлагыг шүүмжилсэн байна.
“АНУ, ЕХ-ны Оросын эсрэг суртал нэвтрүүлэг маш харалган бөгөөд би үүнийг зөвшөөрч чадахгүй” гэж Клаус хэлжээ.
Өрнөдийн орнууд Оросыг дайсагнан үзэж байгаа нь тэдний алдаатай үзэл бодолтой холбоотой юм. Оросын талаархи өрнөдийн орнуудын зарим төрийн зүтгэлтний үзэл бодол найгүй хуучирчээ гэж тэр хэлсэн байна.