Хонконгийн тэмцлийг хууль бус гэв

2014 оны 10 сарын 02
 Хятадын гадаад хэргийн сайд Ван И Хонконгт өрнөж буй эсэргүүцэл тэмцэл хууль бус гэдгийг хатуу анхаарууллаа. Ван И сайд Вашингтонд айлчлахдаа энэхүү тэмцэл нь Хятадын дотоод хэрэгт ноцтой асуудал авчирч болзошгүйг сануулав. “Хонконгийн асуудал бол Хятадын асуудал мөн. Бүх үндэстэн Хятадын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Аль ч нийгэмд олон нийтийн захиалгаар хүч хэрэглэж байгаа хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрдөггүй. Хонконгийн засаг захиргаа одоо үүсээд буй нөхцөл байдлыг өөрсдийн хуулиараа зохицуулах эрхтэй” гэж мэдэгдлээ. 
    Багш, оюутнуудаар удирдуулсан жагсагчид 2017 оны сонгуульд Хятадын талаас санал болгосон санхүүгийн төвийн гүйцэтгэх захирал Лиюнийг нэр дэвшүүлэхийг хүсэхгүй байгаа ажээ. Тэд ноён Лиюнийг огцруулахгүй бол Засгийн газрын барилгуудыг эзлэнэ гэжээ. Тиймээс өнгөрсөн шөнө 200 орчим цагдаа ноён Лиюний албан байрыг манаж хоносон байна. Хятадын “People"s Daily” сонинд тэмцэл хөдөлгөөн үргэлжилсэн хэвээр байвал төсөөлж боломгүй үр дагавар гарна гэж бичжээ. 
    Жагсагчид бүх нийтийг оролцуулсан, ардчилсан сонгууль явуулахыг уриалан тэмцэж байна. Хятадын Засгийн газар 2017 он гэхэд Хонконгийн удирдагчийг шууд сонгуулиар тодруулдаг болно гэдгээ амласан юм. Гэвч нэр дэвшүүлэх хорооноос сонгогдсон хоёроос гурван төлөөлөгчөөс сонголтоо хийхээр болсон нь амлалтаа биелүүлээгүй хэрэг гэж ардчилагчид үзэж байна. Тиймээс тэмцэгчид Хонконгийн сонгогчдын сайшаагаагүй нэр дэвшигчийг жагсаалтаас хасдаг байхыг Хятадын талаас шаардав.
141001073003-03-hong-kong-1001-horizontal-gallery141001072505-01-hong-kong-1001-horizontal-gallery140930024953-hk-bus-sign-horizontal-gallery
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9602
0 эможи
keyboard_arrow_up