Анжелина Жоли нөхөртөө ховор цаг бэлэглэжээ
2014 оны 10 сарын 01
Жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар өнгөрсөн сард хуримаа хийсэн. Алдарт хос хуримынхаа үеэр бэлэг солилцоход Анжелина Жоли нөхөртөө гурван сая ам.долларын үнэтэй цаг дурсгажээ. Энэ цаг нь Швейцарийн ховорд тооцогдох, 1952 оны Патек Филиппегийн загвараар хийсэн платинум цаг ажээ. Анжелина Жоли энэ цаган дээр "Роллигоос Нессад" хэмэх дурсгалын үг бичүүлсэн байсан бөгөөд энэ нь Анжелина Жолигийн найруулж, Брэд Питт гол дүрд нь тоглож байгаа "By the sea" киноны баатруудын нэр юм байна. Холливудын одод болох Брэд Питт 240 сая ам.долларын хөрөнгөтэй бол Анжелина Жоли 145 сая ам.долларын хөрөнгөтэй ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9550
0 эможи