АНУ-д Эбола вирусын анхны тохиолдол бүртгэгдэв
2014 оны 10 сарын 01
АНУ-д Эбола вирусын анхны тохиолдол илэрснийг Хорт хавдрыг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдэгдэв. Есдүгээр сарын 19-нд Либерит нэг хоногоор аялсан жуулчнаас вирусын шинж тэмдэг илэрч, Техас мужийн эмнэлэгт тусгаарлах арга хэмжээ авчээ. Өндөр тунгаар халуурсан өвчтний цуснаас дээж авахад вирусын шинж тэмдэг илэрдэг байна. Эбола вирус нь биеийн шингэнээр дамжин халдварладаг учир өвчтний ар гэрийнхний биеийн байдлыг хянах шаардлагатай болжээ. Хэрэв 21 хоногийн дотор халуурах шинж илэрвэл тэднийг ч бас тусгаарлах юм. Баруун Африкт 130 мэргэжлийн шинжээч ажиллаж байх хооронд халдвараар нас барагсдын тоо 3091 болж өссөөр байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9524
0 эможи