Бүх хөрөнгөнийхөө 75 хувийг буяны ажилд зориулах эрхэм
2014 оны 10 сарын 01
Энэтхэгийн тэрбумтан, Британийн Vedanta Resources корпорацийн эзэн Анил Агарвал бараг бүх хөрөнгөө буяны ажилд зориулахаар шийдсэн тухай The Financial Times мэдээлэв. “Бидний босгосон хөрөнгө нийгмийн сайн сайханд зориулагдан буцах ёстой. Амьдрал бол зөвхөн баян чинээлэг байхыг хэлэхгүй” хэмээн тэрбумтан үзэж байна. "Би хөрөнгийнхөө 75 хувийг буяны трастад байрлуулахаар шийдлээ" гэж Агарвал хэлэв. Тэрбумтны хөрөнгийг Forbes сэтгүүл $3,5 тэрбум доллар гэж үнэлсэн ба тэрээр Энэтхэгийн баячуудын жагсаалтын 24-т бичигддэг.
Харин Агарвал өөрийн Vedanta компанийнхаа хяналтыг өгсөн эсэх нь тодорхойгүй. Компанийн 70 хувь нь түүний мэдлийнх бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 2,6 тэрбум фунт стерлинг ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9518
0 эможи