Антибиотикууд таргалуулдаг
2014 оны 10 сарын 01
Антибиотикийн курс эмчилгээ хийлгэсэн бага насны хүүхдүүд таргалалтад илүү өртдөг болохыг судлаачид тогтоожээ. АНУ-ын "JAMA pediatrics" сэтгүүлд бичсэн нийтлэлд өгүүлснээр атибиотикийн курс эмчилгээ хийлгэсэн хоёр хүртлэх насны хүүхдүүд бусад хүүхэдтэй харьцуулахад таргалалтад өртөх нь 10 хувиар илүү байсан аж. Харин эдгээр эм яагаад таргалахад нөлөөлж буйг тогтооход нэмэлт судлагаа шаардлагатай байгаа гэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9515
0 эможи