Билл Гейтс АНУ-ын хамгийн баян хүнээр 21 дэх удаагаа тодорсон байна

2014 оны 9 сарын 30

Америкийн хамгийн баян хүмүүсийг тодруулдаг Forbes сэтгүүл ээлжит жагсаалтаа гаргахад Microsoft корпорацийн үүсгэн байгуулагч 58 настай Билл Гейтс АНУ-ын хамгийн баян хүнээр 21 дэх удаагаа тодорсон байна.

Хэвлэлийн мэдээлснээр Гейтсийн хөрөнгө 81,2 тэрбум ам.доллар болжээ. Форбес сэтгүүл өнгөрсөн гуравдугаар сард түүнийг манай гаригийн хамгийн баян хүн хэмээн зарласан юм. Гейтс 2001 оноос хойш дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлж байгаа юм.
Америкийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын эхний гуравт 68 тэрбумын хөрөнгөтэй, хөрөнгө оруулагч Уоррен Баффет, программ хангамжийн Oracle компанийг үндэслэгч, 48.6 тэрбумын хөрөнгө бүхий Ларри Эллисон нар багтжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9475
0 эможи
keyboard_arrow_up