Эбола вирусын халдвар авсан хүний тоо 5000-д хүрсэн байна
2014 оны 9 сарын 30
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баруун Африкт хурдацтай тархаад буй Эбола вирусын талаарх сүүлийн үеийн статистик мэдээлэл гаргалаа. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр энэхүү вирусын халдвар авсан хүний тоо 5000-д хүрсэн байна. Өдгөөр халдварын улмаас 1600 орчим хүн нас бараад байгаа юм. Халдвар авсан иргэдийн 40 хувь нь нас барж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9463
0 эможи