Virgin group-ийн ажилтангууд хязгааргүй амарч болно
Дэлхийн 50 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг 50 орчим мянган ажилтантай Virgin group-ын гүйцэтгэх захирал олон шинэ санаачлага гаргадаг нэгэн. Тэрээр энэ удаа ажилтангууддаа хязгааргүй амралт өгдөг болох шийдвэрийг гаргажээ.
Түүний үзэж байгаагаар хүн хүссэн үедээ ажиллаж, хүссэн үедээ амрах нь ажлын бүтээмжийг илүү сайжруулна гэж үзсэн байна. Энэхүү шийдвэр нь тухай группын хүний нөөцийн зөв зохион байгуулалттай системтэй зохицож байгаа тул Virgin group –ын ажилтангууд хүссэн үедээ хязгааргүйгээр амрах эрхтэй болох нь ээ.
Хүн хүчээр биш өөрийнхөө дураар ажилаа хийх нь ажлын дарамт гэдэг зүйлээс ангижирах сайн талтай бөгөөд тухайн хүний хувийн амьдралд ч ач холбогдол өндөртэй зүйл юм.