Дэлхийн хамгийн үнэтэй эм
Эмчлүүлэгчид зарим төрлийн ховор эмээр нэг жилийн курс эмчилгээ хийлгэхэд олон мянган доллар зарцуулж байна гэж Форбс сэтгүүлд бичжээ.
Alexion« Pharmaceutical» компанийн “Солирис” гэдэг эмийг дэлхийн хамгийн үнэтэй эмээр бүртгэжээ. Энэ эмийн нэг жилийн курс эмчилгээ нь 409,5 мянган доллар болдог байна. “Солирис”-ийг дархлааны тогтолцоо гажуудсан үед хэрэглэдэг гэнэ. Энэ өвчнөөр өвчилсөн хүн унтаж байх үедээ цусны улаан бөөмөө алддаг ажээ. “Солирис” эмийн зах зээлд гурван жилийн өмнө гарчээ.
АНУ-д гэхэд “Солирис” эм хэрэглэдэг дархлааны өвчтэй 8 мянган хүн байдаг байна. 2009 онд уг эмийн борлуулалтын хэмжээ бараг 300 сая долларт хүрч байжээ.
Өвчин хэдий чинээ ховор тохиолдох тусам эм зүйчдийн бичиж өгдөг эм бэлдмэл төдий чинээ их үнэтэй байдаг байна. АНУ-д Хантерийн хам шинж гэдэг удамшлын өвчтэй хүний тоо дөнгөж 500 байхад тэдэнд зориулан гаргаж авсан “Илэпрейз” гэдэг эмийн жилийн борлуулалтын хэмжээ америкийн зах зээл дээр 353 сая долларт хүрдэг байна.
«BioMarin Pharmaceuticals» компанийн “Неглэйзм” гэдэг бас нэгэн нэн ховор эм байдаг аж. Ховор тохиолддог бодисын солилцооны өвчний үеэр хэрэглэдэг энэ эмийг жилийн турш хэрэглэхэд 365 мянган доллар зарцуулах шаардлагатай болдог ажээ.
Нэг жилийн курс эмчилгээний өртөг нь 200 мянга гаруй доллароор үнэлэгдэх есөн төрлийн эм дэлхийн хамгийн үнэтэй эмийн жагсаалтад оржээ.