Сурталчилгаанаас жилд 12 сая ам.долларын орлого олдог эмэгтэй
2014 оны 9 сарын 26
Мэргэжлийн эмэгтэй газрын теннисчдийн дэлхийн чансааг тэргүүлэгч, Америкийн алдарт эгч дүүс Уильямсуудын нэг Серена Жамека Уильямс өнөөдөр 33 нас хүрч байна. Серена болон түүнийг эгч Винус нарыг аав нь бүр багаас нь мэрэгжлийн газрын теннисчний карьерт бэлтгэж эхэлсэн аж.
Тэрбээр спорт хувцасны Aneres Designs үйлдвэрийн эзнээс гадна зар сурталчилгаанаас жилд дунджаар 12 сая ам.долларын орлого олдог аж. Уильямсын хувьд Африкт хэд хэдэн сургууль барьж, АНУ-д коллежийн оюутнуудын тэтгэлэг өгдөг юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9349
0 эможи