Украины дайны хамгийн аюултай үе дуусгавар болжээ
2014 оны 9 сарын 26
Украины ерөнхийлөгч Пётр Порошенко дайны хамгийн аюултай үе дуусгавар болж, шинэчлэлийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх цаг ирсэн гэдгээ хэлээ. Тэрээр авилгалтай тэмцэхийн зэрэгцээ байнгын цэрэг, армийн тоог өсгөх зорилт тавьжээ. Энэ төлөвлөгөөний дагуу 2020 он гэхэд батлан хамгаалахын салбарын зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувиас 5 болгон нэмэгдүүлэх юм байна. Мөн нийт армийн бие бүрэлдэхүүний дөнгөж 2,8 хувь мэргэжлийн цэрэг байгаа одоогийн үзүүлэлтийг 8 болгон өсгөх ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9341
0 эможи