"Фэйсбүүк" төлбөртэй болохгүй
2014 оны 9 сарын 26
Фэйсбүүк ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс сарын 2.99 ам.долларын төлбөртэй болох мэдээлэл олон нийтийн дунд бухимдал үүсгээд байсан. Тhe national report сонин фэйсбүүкийн хэвлэлийн төлөөлөгч Пол Хорнер CNN-д өгсөн ярилцлагынхаа үеэр сар бүр төлбөр авна гэж байгаа талаар мэдэгдсэн, үүнийг Марк Цукерберг нотолсон гэх ташаа мэдээллийг гаргасан байна.
Харин энэхүү мэдээллийг the onion хошин мэдээллийн суваг гаргасан нь дамжирсаар төөрөлдөхөд хүргэсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9322
0 эможи