Хийжүүлсэн ундааны илчлэгийг 20 хувиар багасгана

2014 оны 9 сарын 25

Кока Кола зэрэг АНУ-ын хийжүүлсэн ундаа үйлдвэрлэгч томоохон гурван компани тус улсад авч хэрэгжүүлж буй  таргалалтын эсрэг бодлогын хүрээнд  ундааныхаа илчлэгийн хэмжээг 2025 он хүртэл 20 хувиар бууруулах зохицуулалт хийхээ амлажээ. Кока Кола, PepsiCo,  Dr.Pepper Snapple Group гэсэн гурван томоохон компанийн төлөөллүүд АНУ-ын экс Ерөнхийлөгч Билл Клинтоны үүсгэн байгуулсан “Clinton Global Initiative”-ын Нью-Иорк хотноо зохион байгуулсан арга хэмжээнд оролцжээ. 

Энэ үеэр сахарын агууламж өндөртэй хийжүүлсэн ундааны хэрэглээг бууруулж, илчлэгтэй холбоотой мэдлэгийг дээшлүүлэхийн тулд сайн дурын үйл ажиллагаагаар дамжуулан зах зээл болон хэрэглэгчдэд ашигтай арга хэмжээ явуулахаа амлан гарын үсэг зуржээ. Түүнчлэн 10 жилийн дотор хийжүүлсэн ундааны илчлэгийн хэмжээг нэг ширхэг тутамд 20 хувиар бууруулах зорилт тавиад байгаа юм байна. 

Тус гурван компани сахарын агууламж ихтэй хийжүүлсэн ундааны хэрэглэгчдийн тоог бууруулахын тулд лонхны хэмжээг багасгаж, ус болон илчлэг багатай бүтээгдэхүүний найрлагийг нь нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч ажиллахаа амлажээ. Энэхүү арга хэмжээ нь тус гурван компаниас эхлээд бусад ундаа үйлдвэрлэгчдийн дотоод дахь борлуулалт багасч байгаа энэ үед зохион байгуулагдаж байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9305
0 эможи
keyboard_arrow_up