“Аль-Каида” АНУ-ын эсрэг шинэ халдлагад бэлтгэж байна

2014 оны 9 сарын 24

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын яам болон Холбооны мөрдөх товчооны зүгээс Америкийн бүх муж, хотуудын хууль сахиулах байгууллагынханд хандан, Сирийн нутаг дэвсгэрт орших “Аль-Каида” бүлэглэлийн хэт даврагсад АНУ-ын эсрэг шинэ халдлага хийхээр төлөвлөж байна хэмээн мэдээлжээ.

Үндэсний аюулгүй байдлын яамны албан ёсны төлөөлөгч Марша Кэтрон: “Сири улсад байрладаг бөгөөд “Аль-Каида” бүлэглэлд өндөр байр суурь эзэлдэг дайчид Европ болон АНУ-ын үндсэн газар нутагт халдлага хийх төлөвлөгөөгөө дуусгах шатандаа орсон тухай саяхны тагнуулын мэдээлэл илтгэлээ” хэмээн мэдэгдсэн байна.

Өмнө нь иймэрхүү ижил төст мэдээллийг АНУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын Зөвлөлийн дарга, дэслэгч-генерал Уильям Мэйвилл илтгэсэн бөгөөд тэрээр Сирийн нутагт үйл ажиллагаа явуулдаг, “Аль-Каида”-тай холбоо сүлбээ бүхий “Хорасан” бүлэглэлийн тухай ярьж байсан юм.

Халдлагуудад бэлдэж байсан салбар хороо нь өчигдөр буюу 23-нд шилжих шөнө Сирийн нутагт агаараас цохилт өгөх үеэр устгагдсан гэж Уильям Мэйвилл онцлон дурджээ.

ТТГ-ын мэдээллээс харахад, “Хорасан” бүлэглэлийг “Аль-Каида”-ын толгойлогчдын нэг Мухсин аль-Фадли удирддаг бөгөөд тэрээр Осама бен Ладены ойрын хүрээлэлд багтан, 2001 оны 9-р сарын 11-ний халдлагад бэлтгэж байгаа тухай мэдэж байсан аж.

Америкийн бүх хууль сахиулах байгууллагад илгээсэн санамж бичигт “Хорасан”, “Исламын улс” бүлэглэлийн байршлуудад агаараас цохилт өгч буй явдал нь АНУ-д террорист халдлага хийх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нь тэдэнд саад учруулж байгаа хэмээн дурдсан байна. Гэвч Ирак, Сири дэх исламчуудад цохилт өгч байгаа явдал нь Америкт орших орон нутгийн хэт даврагсдад халдлага үйлдэх сэдэл төрүүлж болзошгүйг АНУ-ын тусгай албад үгүйсгээгүй байна. Тусгай албадын мэдээллээр, Ирак болон Сирид исламчуудын талд дэлхийн 80 орны 15 мянган дайчид тулалдаж байгаа бөгөөд тэдэн дотор хоёр мянган европчууд, 100 гаруй америк иргэд байна гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9228
0 эможи
keyboard_arrow_up