General Motors компани 100 мянган автомашиныг эргүүлэн татлаа
2014 оны 9 сарын 22
АНУ-ын хамгийн том автомашин үйлдвэрлэгчдийн нэг General Motors компани автомашины тормозны гэмтэлтэй холбоотойгоор 100 мянган автомашиныг эргүүлэн татаж байгаа тухай BBC мэдээллээ.
Компаний мэдээллээр тус гэмтэл нь Cadillac маркийн автомашинаас олдсон байна. Эдгээр автомашинуудыг АНУ болон Канадаас эргүүлэн татаж байгаа аж. Компаний төлөөлөгчид "Техникийн гэмтлээс болж ямар нэгэн осол гараагүй" гэдгээ мэдэгджээ. Үүнтэй холбоотойгоор General Motors компанид 35 сая ам.долларын торгууль ногдуулжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9098
0 эможи