Порошенко Крым, Донбассыг эргүүлэн авах аргаа танилцуулжээ

2014 оны 9 сарын 22

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Киевт болсон Европын стратегийн Ялтын уулзалтын нээлт дээр Крымийг буцааж авна гэдгээ мэдэгдсэн байна.

“Биднийг Крымээ алдаад, маш их асуудалтай учирсан хэмээн ярьж байгаа. Гэвч үнэн хэрэгтээ тийм бус, Крым дахин манайх болно” хэмээн “Украинская правда” сонинд Порошенко өгүүлжээ. Түүний хэлснээр, “энэ нь заавал дайн байлдааны замаар бус , харин эдийн засаг болон өрсөлдөөний тусламжтай явагдах болно. Учир нь, манай орон авлигаа устган, хөгжин цэцэглэх учраас” гэжээ.

Иймэрхүү нөхцөл байдалд Украин улс нь ардчиллын замаар ялах болно гэдэгтээ тус орны Ерөнхийлөгч ихэд итгэлтэй байгаа бололтой. “Бид маш үр ашигтай, ардчилсан улс орон болно. Ингээд манай орны иргэдийн амьдралын түвшин Крымээс хамаагүй дээр болоод ирэнгүүт энэ нь түүнийг эргүүлэн авах найдвартай арга болох юм” гэж Порошенко өгүүлээд, Ялтын чуулга уулзалтыг хуучин болдог байсан газарт нь буцаан аваачна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Мөн иймэрхүү арга замаар Донбассыг авна гэдгээ тэрээр нэмэн өгүүлжээ.

Хэд хоногийн өмнө Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Луценко  онцгой статусыг салан тусгаарлагчдын хяналтад байгаа Донбассын нийт нутаг дэвсгэрийн гуравны нэгд л хэрэгжүүлнэ гэсэн бөгөөд үүний хариуд Донецкийн БНУ-ын Ерөнхий сайд Александр Захарченко мэдэгдэхдээ, ДБНУ нь Донецк мужийн бүхий л газар нутгийг авах саналтай байгаа гэжээ.

Түүнээс гадна, Луганскийн БНУ, Донецкийн БНУ нь тухайн бүс нутагт эвлэрлийн тухай хэлцэл тогтсоны дараа ч тусгаар тогтнолоосоо татгалзахгүй хэмээн мэдэгдсэн байна.

Дашрамд дурдахад, энэ оны гуравдугаар сарын 16-нд автономит статусын тухай бүх нийтийн санал асуулга Крымд явагдсан бөгөөд нийт оролцогчдын 96 хувь нь тус бүс нутгийг Оросын бүрэлдэхүүнд орох нь зүйтэй гэсэн саналыг өгсөн билээ. Ингээд гуравдугаар сарын 21-ний өдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Крым, Севастополийг Оросын бүрэлдэхүүнд оруулах тухай хуулийг батлан, мөн Крымийн холбооны тойргийг байгуулах тухай зарлигт гарын үсэг зурсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9072
0 эможи
keyboard_arrow_up