MTV Europe Music Awards номинацид Кэти Перри тэргүүлэв

2014 оны 9 сарын 19

MTV Europe Music Awards 2014 шагналын хамгийн олон номинацид Кэти Перри нэр дэвшээд байна. Америкийн дуучин бүсгүй долоон ангилалд номинаци авлаа гэж Billboard мэдээлэв.

“Шилдэг поп дуучин”, “Шилдэг дуучин эмэгтэй”, “Шилдэг концерт”, “Шилдэг дүр”, “Шилдэг дуу”, “Шилдэг видео” гэсэн ангилалуудад Перри нэр дэвшээд байна. Мөн түүний фэнүүд нь “Шилдэг фан-клуб” номинацид тодорчээ.

Номинацийн тоогоор хоёр ба гуравдугаарт Ариана Гранде (зургаа) 5 Seconds of Summer нь Фаррелл Уильямсийн хамт (тав) бичигдээд байна.

MTV Europe Music Awards шагнал гардуулах ёслол арваннэгдүгээр сарын 9-нд Шотландад болно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9039
0 эможи
keyboard_arrow_up