Дэлхийн тэрбумтнууд тоо 2325-д хүрчээ

2014 оны 9 сарын 19

Швейцарийн “UBS” банк болон “Wealth-X” компани хамтран 2014 оны дэлхийн тэрбумтнуудыг тоог гаргасан байна. Энэ жилийн үр дүн урьд урьдны үзүүлэлтээс давж, дээд рекорд тогтоогоод байгаа гэнэ.

Одоогийн байдлаар дэлхийн нийт тэрбумтнуудын тоо 2325-д хүрсэн бөгөөд энэ жил гэхэд шинээр 155 хүн тэрбумтнуудыг эгнээг нэмэгдүүлжээ. Ийнхүү тэрбумтнуудын жилийн дотор долоон хувиар өссөн байна. Харин тэдний нийт хөрөнгийн хэмжээ 7.3 их наядад хүрч байгаа нь өмнөх жилээс 12 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Энэ жил тэрбумтнуудын тоогоор АНУ тэргүүлсэн байна. Тус улсад нийт 571 тэрбумтан амьдардаг гэнэ. Харин дараагийн байранд Хятад /190 тэрбумтан/, Их Британи /130 тэрбумтан/, Герман /123 тэрбумтан/ тус тус шалгарчээ.

Түүнчлэн тэрбумтнуудын дундаж нас 63 бөгөөд нийт хөрөнгийн дундаж хэмжээ нь 3.1 тэрбум ам.доллар юм байна. Эдгээр тэрбумтнуудын 19 хувь нь уг хөрөнгийг өвлөж авсан бол 25 хувь нь өвлөж авсан хөрөнгөндөө тулгуурлан тэрбумтан болжээ. Харин 55 хувь нь өөрсдийн хүчин чармайлт, хөдөлмөр зүтгэлийн хүчээр өөрсдийн баялгийг бий болгосон гэнэ. Хамгийн сонирхолтой нь дэлхийн тэрбумтнуудын 35 хувь нь дээд боловсрол эзэмшээгүй байдаг аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9019
0 эможи
keyboard_arrow_up