“Онцгой статус”-ын эргэн тойронд
Украины Дээд Зөвлөл /Рада/ “Донецк, Луганск мужуудын тусгай районууд дахь орон нутгийн удирдлагын онцгой журмын тухай” хуулийн эхний хэлэлцүүлгийг баталсан билээ.
Энэхүү баримт бичгийг судалж үзэхэд, Киевийн эрх баригчид зөвхөн “гал унтраах” төдий үйлдэл хийж байна гэсэн дүгнэлтэд хүрч болохоор. Тэд Новороссийн ард түмнийг аргалах зорилгоор хэд хэдэн өгөөшийг чулуудаад байгаа аж.
- “Онцгой статус” гэдэг нь цаг зуурынх бөгөөд Донбассын хувьд ямар нэгэн өөртөө засах эрх байхгүй юм. Энэ нь уг хуулийг бүхэлд нь үнэ цэнэгүйдүүлж байна. Украины Ерөнхийлөгчийн зөвлөх энэхүү хуулийг хагас жилийн дараа, “эмх журамд орсон” үед цуцалж болно хэмээн мэдэгдсэн билээ.
- Хуульд бүх Новороссия даяараа бус зөвхөн Луганск, Донецк мужуудын “АТО” бүсэд багтаж буй хэсэгчилсэн районуудын талаар тусгагдсан байна.
- Өршөөл хүн бүхэнд хүртэхгүй бөгөөд сэжигтнүүд болон хэрэг үйлдэн шүүхээр яллагдан шийтгэгдэгсдэд огтхон ч хүртээлгүй юм. Мөн энэхүү өршөөл нь “ноцтой гэмт хэрэг” үйлдэгсэд болон хууль хүчин төгөлдөр болсны дараа зэвсгээ хаяагүй этгээдүүдэд хамаарахгүй гэжээ. Хэнийг өршөөхөө “дэлхийн хамгийн шударга Украины шүүх” шийдэх юм гэнэ. “Боинг-777”-ийн сүйрэлд буруутай гэмтнүүдэд өршөөл хамаарахгүй гэсэн нь Украины эрх баригчид өөрсдийнхөө талаар ч мартаагүй нь сайшаалтай.
- Донбасст 2014 оны 12-р сард ээлжит бус сонгуулийг явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд чухам үүний төлөө болон мөн Баруунаас зээл “саах” ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд л Порошенкод “онцгой статус”-ын хууль ба эвлэрэл хэрэгтэй болсон бололтой.
Харин Новороссийн төлөөлөгчид цаашид улстөрийн хамтарсан бүтцийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх шаардлагагүй хэмээн үзэж байгаа аж. Тэгээд ч Новороссийн хотуудыг буудах явдал үргэлжилж байгаа энэ цаг мөчид энэ тухай зөвшилцөх талаар ярих нь утгагүй зүйл хэмээн тооцож байна.