Эболагийн тархалт хяналтаас гарчээ

2014 оны 9 сарын 18

Эбола хижгийн Баруун Африкийг хамарсан тархалт хяналтаас гарч байггаа тухай мэдэгдлийг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама есдүгээр сарын 17-нд хийсэн тухай Reuters мэдээллээ. Тэрбээр дэлхийн хамтын нийгэмлэгт хандан энэ аюултай өвчний дэлгэрэлттэй тэмцэн нэмэлт тусламж гаргахыг уриалсан байжээ.

“Баруун Африкт үзэгдэж харагдаагүй цар хүрээгээр өвчин тархаж байгаа нь гүнзгийрч хяналтаас гарч байна, байдал ноцтой боллоо” хэмээн Атланта хотын өвчнөөс урьдчилан сэргийлэх  ба хяналтын төвд очсоны дараа Обама мэдэгдлээ. Хэрэв одоо л өвчнийг дарж авахгүй бол олон зуун мянган хүнийг хамарна” гэснийг нь Associated Press иш татсан байна.

Үүнтэй холбогдуулан 3000 америк цэргийг Африкт илгээн уг өвчнийг эмчлэх төвүүдийг босгох бөгөөд ариун цэвэр, эмнэлэгийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болов. НҮБ-ын мэдээгээр өвчлөлтийн 4985 тохиолдол бүртгэгдэж, 2,5 мянга шахам хүн уг вирусийн халдвараар нас бараад байгаа ажээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8908
0 эможи
keyboard_arrow_up