Малала хэт даврагчдыг буруутгав

2014 оны 9 сарын 17

Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Пакистан улсын иргэн Малала Юсуфзай охин Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг буруутгаж, “дэлхийн дайсан” хэмээн хэлжээ. Малала өчигдөр НҮБ-ын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын үеэр илтгэл тавихдаа ийнхүү хэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Ойрхи Дорнодод хүрээгээ тэлж буй “Халифын вант улс” бүлэглэлээс эмээж байна. Тус бүлэглэл Ирак, Сири, Йордон, Ливийн олон мянган иргэнд заналхийлж буй. Өмнө нь Иракийн дарангуйлагч Саддам Хусейн дэлхийн хүн төрлөхтөнд аюул учруулж байсныг бид мартах учиргүй” гэж хэлжээ. Малала хэт даврагчдын асуудлаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзаж, байр сууриа солилцсон байна. Энэ үеэр Малала охин Бан Ги Мүнд Иракт эрх нь зөрчигдөж буй хүүхэд, эмэгтэйчүүдийг ивээлдээ авахыг хүсчээ. Мөн ирэх долоо хоногт тэрбээр АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама болон Саша Обаматай уулзахаар болсон гэж НҮБ-ын хэвлэлийн албанаас уламжлав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8868
0 эможи
keyboard_arrow_up