Дэлхийн шилдэг их сургуулийн жагсаалт гарчээ

2014 оны 9 сарын 17

Британийн "Quacquarelli Symonds" компани жил болгон дэлхийн хамгийн шилдэг их дээд сургуулийн жагсаалт гаргадаг. Энэ жилийн жагсаалт өчигдөр гарсан байна. Жагсаалтын нэгдүгээрт Массачусетсийн технологийн их сургууль бичигдсэн байна. Хоёрдугаарт нь Кембиржийн их сургууль орсон бол гуравт Лондоны эзэн хааны коллеж оржээ. Дөрөвдүгээрт Харвард орсон бол тавдугаарт Оксфорд ба Лондоны их сургуулийн коллеж хамт орсон аж.

 

Харин дараагийн байрт Стэнфордын их сургууль, Калифорнийн технологийн сургууль, Принстоны их сургууль, Иелийн их сургууль орсон байна. Тэрбээр жагсаалтын эхний арван байрыг эзэлсэн их сургуулийн зургаа нь АНУ-ынх боллоо. Тус жагсаалтад нийт 863 их дээд сургууль багтаасан байна.

Та илүү дэлгэрэнгүйг topuniversite.com үзэж болно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8850
0 эможи
keyboard_arrow_up