"Air France" нисэх компанийн нисгэгчид ажил хаялаа

2014 оны 9 сарын 16

"Air France" нисэхийн компанийн нисгэгчид ажил хаялт зарлалаа. Францын нисгэгчдийн энэхүү том хэмжээний ажил хаялт есдүгээр сарын 22 хүртэл үргэлжлэх гэнэ. "Air France" компанийн удирдлагууд ажил хаялтын үеэр нислэгийн 48 орчим хувийг хэвийн явуулах боломжтой гэсэн бол нисэгчдийн ҮЭ-ийнхэн "Нислэгийн 40 хувийг үйлдэх хүчин чадал бий" гэжээ.

"Air France"-ийн нисгэгчдийн зарим нь Эбола вирус дэгдсэн орнуудад нислэг хийхгүй гэж мэдэгдээд байгаа аж. Ажил хаялттай холбоотойгоор энэ долоо хоногт нисэх төлөвлөгөөтэй байсан хүмүүст "Air France"  70  мянга орчим SMS илгээж, тэдэнд нислэгээ хойшлуулахыг зөвлөжээ. Түүнчлэн зорчигчдын тасалбарыг чөлөөтэй сольж өгнө гэсэн мэдэгдэл мөн гаргасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8807
0 эможи
keyboard_arrow_up