Улс орнуудын Гадаад хэргийн яамдын "Твиттер" ертөнц

2014 оны 9 сарын 16

Гадаад хэргийн яамдууд нэг нэгнээ твиттерт судалдаг эсэхийг тодруулахаар Израйлийн нэгэн сэтгүүлч 70 орныг сонгож аль орнуудын гадаад хэргийн яамд бусад улсын гадаад хэргийн яамны твиттер хуудсыг уншдагийг судалж үзсэн байна. Үр дүнд нь дэлхийн бөмбөрцгийг хэрсэн гадаад хэргийн яамдын хоорондох олон нийтийн сүлжээний сонирхолтой дүр зураг тодорчээ. Эндээс чухам аль улсын гадаад хэргийн яам хамгийн идэвхтэй “сурагч” вэ гэсэн чухал асуултын хариуг олов. Түүнчлэн аль яам хамгийн олон дагагчтай вэ гэх мэт. Мөн уг ажиглалтыг хийснээр аль нь бусдыгаа хамгийн их уншдаг, аль нь олон нийтийн сүлжээн дэх мэдээллийн урсгалын зангилаа болж, мэдээллийг бусаддаа импортолдог тухай олж мэджээ.

Тусгай программын тусламжтай гадаад хэргийн яамдын хоорондох олон нийтийн сүлжээний дараах сонирхолтой зураглалыг гаргажээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8795
0 эможи
keyboard_arrow_up