Б.Обама Иракийн нутгийг бөмбөгдөнө гэдгээ мэдэгдлээ
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама “Исламын улс” нэртэй алан хядах байгууллагатай тэмцэхийн тулд Ирак төдийгүй Сирийн нутгийг агаараас бөмбөгдөхөд бэлэн гэдгээ мэдэгджээ. Тэрбээр телевизээр иргэддээ хандан үг хэлэхдээ “Исламын улс” алан хядах байгууллагатай тэмцэх стратегийг танилцуулж, Америкт заналхийлсэн аливаа бүлэг“Аюулгүй диваажинд амар тайвныг олно” гэжээ. Түүнчлэн Ерөнхийлөгч АНУ-ын475 цэргийн албан хаагчийг Иракт илгээх боловч тэд шууд байлдан ажиллагаанд оролцохгүй гэдгийг мэдээлсэн аж. АНУ Иракийн нутгийн нэлээд хэсгийг эзлээд буй“Исламын улс”-ын байрлалыг нийт150 удаа бөмбөгдсөн ба тэдний эсрэг тэмцэж буй Иракийн эрх баригчид болон Курдын дайчдыг зэвсгээр хангаж байна. Б.Обама“Исламын улс”-тай тэмцэхдээ өргөн цар хүрээтэй олон улсын эвслийг тэргүүлнэ гэдгийг хэлсэн боловч аль нэг улсын нэр дурдсангүй. Тэрбээр Конгрессээс цэргийн энэ ажиллагааг нь баталж өгвөл талархах боловч тийм зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд бие даан шийдвэр гаргах эрхтэй гэдгээ тайлбарлажээ. АНУ-ын Ерөнхийлөгч“Исламын улс”-тай тэмцэхдээ Б.Асадын дэглэмд түшиглэх боломжгүй гэж үзсэн байна. Тэрбээр Сирийн одоогийн эрх баригчид ард түмнээ зандалчилдаг, Засгийн газар нь хууль ёсных байж чадахгүй гэж үзжээ. Б.Обама АНУ-ын Конгрессын гишүүдэд хандан Сирийн аядуу үзэлтэй сөрөг хүчний зэвсэгт дайчдад зэвсэг олгох, сургах зориулалтаар500 сая ам.доллар олгохыг уриалсан аж. АНУ-ын гүйцэтгэх засаглалын төлөөлөгчид өнгөрсөн зургадугаар сард ийм хүсэлт гаргаж байсан. Б.Обама ард түмэндээ хандаж хэлсэн үгийнхээ эцэст АНУ есдүгээр сарын11-ний үйл явдлын13 жилийн ойг тэмдэглэж байгааг сануулсан юм. Тэрбээр“Америк одоо дэлхийн бусад оронтой харьцуулахад ирээдүйгээ баталгаатай болгох тал дээр хамгийн их боломжтой байна” гэжээ. Б.Обама2003 онд Иракт цэрэг оруулсан шийдвэрийг эсэргүүцэж, цэргээ тус улсаас гаргахын төлөө байр суурьтай байсан нь Ерөнхийлөгчөөр сонгогдоход нь тодорхой хэмжээгээр нөлөөлжээ - See more at: http://www.unen.mn/content/39625.shtml?alias=unen#sthash.j6e9kSjC.dpuf