Хамгийн өхөөрдөм хос хувийн онгоцондоо жаргаж явна
2014 оны 9 сарын 15
NBA-гийн Лейкерс багийн хамгаалагч Ник Ян, түүний дурлалт бүсгүй реппер Игги Азаела нарыг хамгийн эгдүүтэй бас спортлог хосууд хэмээн олон нийт шагшин магтдаг. Үлгэр жишээ оддын тоонд зүй ёсоор багтах тэд хөгжилтэй, бас хайр татам зургуудаа байнга нийтэлдэг. Хамгийн сүүлд л гэхэд тухлаг ор бүхий хувийн онгоцоороо нэг хотоос нөгөө руу аялж байгаа, тас тэврэлдсэн хосуудын зураг цахим ертөнцөд тавигдмагцаа бөөн лайк цугуулж амжлаа. Сарнайн бороо оруулах зоригийг нь үнэлээгүй, харин ширэн бөмбөг сурамгай эзэмшдэг чадвар нь намайг соронз мэт татсан хэмээн Игги Азаела хэлсэн байдаг.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
8733
0 эможи