Орост Санал хураалтын нэгдсэн өдөр өндөрлөлөө

2014 оны 9 сарын 15

Санал хураалтын нэгдсэн өдөр нь Орост мужийн захирагчдыг ахин сонгож эхэлснээс хойшхи хамгийн өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа болсон билээ. Энэ удаагийн санал хураалтын нэгдсэн өдрөөр холбооны 30 субъектэд бүс нутгийн удирдлагыг сонгосон байна. Түүнээс гадна, 14 субъектэд орон нутгийн иргэдийн хуралд нэр дэвшигчдэд санал өгөн, мөн хотуудын захирагчдыг сонгосон аж.
Энэ мэтчилэн, Орос орон даяар янз бүрийн түвшний сонгууль явагдсан бөгөөд харин Ингушетийн засаг захиргааны удирдлага болон депутатуудын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй тул санал хураалт явагдаагүй, мөн Санал хураалтын нэг өдөрт Крым, Севастополь анх удаа оролцжээ.
“Нэгдмэл Орос”-ын зүгээс мэдэгдсэнээр, энэхүү сонгуулиудын үр дүн нь Оросын ард түмэн өөрийн Ерөнхийлөгчөө нягтаар хүрээлж буйг харуулсан бөгөөд энэ нь Барууны зүгээс Орост үзүүлж буй дарамт шахалтын хариу хэмээн тооцож болно гэжээ.
Санал хураалтад оролцогчдын идэвх харьцангуй өндөр байсан бөгөөд ихэнх бүс нутагт өмнөх сонгуулиудын үзүүлэлтийг илт давсан байна. “Сонгогчдын санал хураалтад оролцсон идэвх өнөөгийн өрсөлдөөнт нөхцөлд тэдний сонгуульд оролцох сонирхол өссөнийг харуулж байна. Манай нам маш сайн үр дүн үзүүлсэн нь эх орны өнцөг булан бүрт сонгогчдын итгэл найдварыг ахин хүлээж чадсаныг илтгэж байна” хэмээн Дмитрий Медведев мэдэгдсэн аж.
Оросын санал хураалтын нэгдсэн өдөрт түүхэнд анх удаа Крым, Севастополийн оршин суугчид оролцон, баатар-хотын парламент, улсын дээд зөвлөл, орон нутгийн эрх баригчдыг сонгосон байна. Эндхийн сонгогчдын санал хураалтад оролцсон байдал бусад бүс нутгаас хамаагүй илүү, тэр ч бүү хэл, Украины бүрэлдэхүүнд байсан үеэсээ ч өндөр үзүүлэлттэй гарсан аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8712
0 эможи
keyboard_arrow_up