АНУ “Yahoo” компаниас хэрэглэгчдийн мэдээллийг авахаар дарамталж байсан нь илчлэгдлээ

2014 оны 9 сарын 13

2008 онд АНУ-ын Засгийн газар “Yahoo” компанийг тагнуулын агентлагт хэрэглэгчдийнхээ мэдээллийг өгөхийг шаардаж ихээхэн хэмжээний торгууль тавина хэмээн дарамталж байжээ. Хэрвээ мэдээллүүдийг өгөхгүй бол өдөрт 250 мянган ам.доллараар торгоно хэмээн дарамталж байсан нь тухайн үеийн задраагүй баримт өчигдөр ил болсноор мэдэгдэж ихээхэн шуугиан тариад байна.  
Гадаадын тагнуулын ажиглалтын шүүхээс өчигдөр энэхүү баримтуудыг илчилснээр асуудал 5 жилийн дараа олон нийтэд хөндөгджээ. Баримт бичгүүд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг дээрх шаардлагад дургүй байсан интернэт компаниудыг хэрхэн дарамталж тохиролцсоныг ойлгоход дөхөм болж байгаа юм. 
“Yahoo” компани тухайн үед АНУ-ын Засгийн газарт үндсэн хуульд харш шаардлага байна гэдгийг мэдэгдэж шүүхэд удаа дараалан гомдол гаргасан ч амжилт олоогүй гэдгээ илэрхийллээ. Тус компанийн мэдээлснээр Жорж Бушийн засаг захиргаа интернэт үйлчилгээ үзүүлдэг компаниудаас хэрэглэгчдийн мэдээллийг шаардаж, шүүхэд өгөхөөс өөр аргагүй байдалд хүргэсэн байна. “Бид гомдол гаргаад давж заалдсан хэдий ч амжилтад хүрээгүй” хэмээн “Yahoo” компанийн ерөнхий зөвлөх Рон Белл мэдээллээ. Тэрээр “Хэргийн тухай материал бид АНУ-ын Засгийн газрын тагнан туршихтай тэмцэх шаардлага гарсныг баталж чадна” гэжээ. Тиймээс Гадаадын тагнуулын ажиглалтын шүүхэд дахин гомдол гаргасан байжээ. 
“Yahoo” компани хэрэглэгчдийнхээ мэдээллийг хамгаалахыг оролдсон бөгөөд цаашид ч энэ тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд байна. 
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагын ажилтан асан Эдвард Сноуден тус байгууллагын “Призм” хөтөлбөр иргэдийг нууцаар тагнаж эрхийг нь зөрчиж байна хэмээн өнгөрсөн жил олон нийтэд зарим баримтуудыг дэлгэсэн билээ. 

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8637
0 эможи
keyboard_arrow_up