Билл Гейтс эбола вирустай тэмцэхэд зориулж 50 саяыг хандивлав

2014 оны 9 сарын 12

Дэлхийн хамгийн баян эрхмүүдийн нэг “Microsoft” корпорацийн тэргүүн Билл Гейтс болон түүний эхнэр Мелинда Гейтс нарын буяны сан Баруун Африкын орнуудад тархаад буй үхлийн аюултай Эбола вирустай тэмцэхэд зориулж тавин сая ам.доллар хандивлахаар болжээ. Энэ нь Гейтсийн сан үүсгэн байгуулагдснаас нь хойших хамгийн их хэмжээний хандив  аж.

Тус сангийн төлөөлөгчдийн мэдэгдснээр эбола вирустэй тэмцэх тал дээр ажиллаж буй НҮБ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Америкийн өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв болон бусад олон улсын байгууллагууд руу уг хандивыг өгөх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8589
0 эможи
keyboard_arrow_up