Тэйлор Свифт сэтгүүлийн нүүрийг чимжээ
Кантри дуучин Тэйлор Свифт өчигдөр худалдаанд гарсан “Rolling Stone” сэтгүүлийн ковер болсон тухай “www.hollyscoop.com” мэдээллээ. Тэрбээр 2010 онд тус сэтгүүлийн нүүр хуудсыг чимж байсан юм. Дуучин бүсгүй твиттер хуудастаа “Rolling Stone” сэтгүүлд авахуулсан зургаа байршуулж “Баярлалаа. Би энэ зураг дээр үнэхээр халуухан гарчээ. Би хүртэл өөрийнхөө зургийг хараад их гайхсан шүү” хэмээн жиргэжээ. Тус сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Кристан Ловен “Тэйлор Свифт бол Холливуудын хамгийн сайн охин. Энэ сэтгүүл маш сайн зарагдах байх. Итгэж байна” хэмээн сэтгүүлийнхээ шинэ дугаарын нээлтийн үеэр хэлжээ. Дуучин бүсгүй ирэх сараас эхлэн “Booty” хэмээх аялан тоглолтоо хийхээр болсон байна. Тэрбээр сүүлийн хоёр жил ганц ч аялан тоглолтоо хийгээгүй бөгөөд саяхан “Love” хэмээх бүрэн хэмжээнийн кинонд гол дүр бүтээжээ. Дуучны хэвлэлийн төлөөлөгч “Тэйлорын шинэ кино ирэх онд нээлтээ хийнэ” хэмээн “TMZ” сайтад ярьжээ.